Тээвэрлэлтийн эрэлт хэзээ өсдөг вэ?

Тээвэрлэлтийн эд оргил үе бол баяр наадам тэмдэглэлт өдөр, хичээлийн шинэ жил гэх зэрэг багтдаг ба энэ үеэр эрэлт өсч орлого нэмэгддэг нь мэдээж. Гэвч өнөөгийн өрсөлдөөнтэй нийгэмд бизнесийн салбартаа түрүүлж алхах нь таны эрхэм зорилго мөн бизээ. Хүйтний улирал нэгэнтээ хаяанд иржээ. Энэ үед дулаан хувцас, гоо сайхан, гоёл чимэглэл, бэлэгсэлт гэх зэрэг бараа бүтээгдэхүүний эрэлт өсдөг. Товчхондоо, тээврийн зах зээлийн үйл явц нь барааны эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлүүдээс шууд хамааралтай байдаг гэж үздэг. Тэгвэл бид энэ удаагийнхаа нийтлэлээр эртхэн бараа бүтээгдэхүүнээ тээвэрлүүлэхийн ач тус нь чухам юунд оршиж байгааг онцолж байна.

Манай улс жилийн 4 улиралтай. Улирал солигдох бүрд том хүн тэр дундаа хүүхдүүдийн өвчлөл ихсэж, ханиад томуу хүрэх нь элбэг байдаг. Эм эмэн бүтээгдэхүүн бол аль ч улсад эрэлттэй бүтээгдэхүүний тоонд зүй ёсоор ордог. Иймд бүтээгдэхүүний эрэлт ихсэхийн өмнө тээвэрлэлтээ хийлгүүлж заншихийг зөвлөж байна.

Мөн хүйтний улирал ойртож байгаа үед шинэ жил цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр гэх мэт тэмдэглэлт өдрөөр дулаан хувцас, гоо сайхны бараа, гоёл чимэглэл, бэлэгсэлт, гэх зэрэг бараа бүтээгдэхүүний эрэлт ихэсдэг. Ерөнхийдөө тээврийн хугацаа урт байх тусам зардал бага, үнэ хямд байдгийг мэдэж байх нь зүйтэй.

Тээврийн салбарт эрэлтийн улирлуудтай холбоотойгоор татан авалтын төлөвлөгөөг маш сайн зохион байгуулах шаардлагатай байдаг. Төлөвлөгөө муугаас үүдэж олон бизнес эрхлэгчид төлөвлөөгүй зардал, алдагдалд орох нь түгээмэл асуудлуудын нэг болдог билээ.

Манай MNLine-н хувьд таны тээвэрлүүлж буй ачаа, барааг тань гарах газраас очих газар хүртэл анхааран халамжлах, мөн гаалийн бүрдүүлэлт гэх зэрэг шаардлагатай бичиг баримтыг хийж нэг үгээр урт хугацааны турш хамтран ажиллах түнш болон хамтран ажиллахдаа таатай байх болно. Мөн цаг уурын эрс тэс байдлын улмаас хурдан муудах, хөлдөх, гэсэх, гэмтэх зэрэг эрсдэл өндөртэй хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, нарийн ногоо, гоо сайхны бүтээгдэхүүнийг манай компани “хөргүүртэй тээврээр” аюулгүй тээвэрлэдэг тул таны ачааг богино хугацаанд, ямар ч эрсдэлгүй хүргэх гүүр тань болох болно.

Тээвэр зуучийн зөвлөгөө авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Тээврийн үйлчилгээний үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу.