Хөргүүртэй тээвэр гэж юу вэ?

Хөргүүртэй тээврийн төрөл нь тээврийн салбарт эргэлт хийсэн технологийн дэвшилт бөгөөд хөргүүртэй тээврийн хэрэглээ жил бүр 5%-аар өсөх хүлээлттэй байгаа нь нэлээдгүй өндөр өсөлт юм. Тиймээс хөргүүртэй тээвэр нь импорт, экспортийн бизнест хамгийн чухал хэсэг болоод байгаа билээ.


Хөргүүртэй тээвэр гэж юу вэ?

Хөргүүртэй тээвэр гэдэг нь хурдан муудах, эсвэл хайлж гэсэх эрсдэл бүхий бүтээгдэхүүнийг хөргүүртэй чингэлгийн тусламжтайгаар урт эсвэл богино хугацаанд хол, ойрын замд тээвэрлэх юм. Уг чингэлэгт цахилгаан хүчдэлээр ажилладаг хөргүүрийн мотор суурилагдсан бөгөөд агаар нэвтрүүлдэггүй цоожтой хаалгатай байдаг байна. Энгийн үгээр тайлбарлавал  хөргүүртэй тээвэр нь аварга хөргөгч л гэсэн үг юм.

 

Хөргүүртэй тээврээр ямар төрлийн бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэж болох вэ?

Жимс, хүнсний ногоо, мах, загас, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, сүү, сүүн бүтээгдэхүүнүүд, цэцэг, ургамал, эм, эмийн бүтээгдэхүүнүүд, гоо сайхны бүтээгдэхүүн, тусгай төхөөрөмжүүд, вино.

 

Хөргүүртэй тээвэр нь эрсдэлтэй юу?

Хөргүүртэй чингэлэг нь агаар, ус, газраар тээвэрлэхэд авсаархан байхаар бүтээгдсэнээс гадна байгалийн эрс тэс, аюултай нөхцөл байдалд тэсвэртэй байхаар зориулагдаж бүтээгджээ. Чингэлгийн тэсвэртэй байдал нь таны бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэх урьдач нөхцөл болдог. Хурдан муудах, эмзэг бараа бүтээгдэхүүний хувьд хамгийн аюулгүй сонголт юм.

 

Хөргүүртэй тээвэр ямар температуртай вэ?

Тээвэрлэж буй бүтээгдэхүүнээс шалтгаалаад температурыг өөр өөрөөр тохируулах бөгөөд чингэлэгт бүтээгдэхүүнийг хөргөөж байгаагийн адил шаардлагатай нөхцөлд халааж ч бас болдог байх нь. Олон төрлийн түүврийн ачаа тээвэрлэж байгаа нөхцөлд чингэлгийн хэмийг +3 аас +5 ийн хооронд тохируулахад хамгийн тохиромжтой байдаг бол чингэлэгт нэг л төрлийн бүтээгдэхүүн  тээвэрлэж байгаа нөхцөлд хэмийг яг бүтээгдэхүүнд тохируулан эрс өөрчилдөг байна. 

Таны бизнесийн онцлог бүтээгдэхүүний төрөлд хамгийн тохиромжтой тээврийн төрлийг сонгохын тулд мэргэжлийн логистик менежерүүдээс ЭНД дарж ҮНЭГҮЙ зөвлөгөө аваарай. 

ХОЛБООТОЙ: Температур баригчтай чингэлгийн тээвэр зуучийн үйлчилгээг авахдаа анхаарах зүйлс

Хамгийн олон жилийн туршлагатай Тээвэр зуучийн MNLine компани нь Дэлхийн 90 гаран улс орон руу, хамгийн олон төрлийн тээвэр зуучийн найдвартай үйлчилгээг санал болгодог.

ТЭЭВРИЙН ТӨРЛҮҮД, ТЭЭВРИЙН ХУГАЦАА, болоод ҮНИЙН САНАЛ авах хүсэлтээ ЭНД дарж явуулаарай.  

Мэргэжлийн үнэгүй

зөвлөгөө авах