Импортын хүнсний барааны 2/3 хугацаа гэж юу вэ?

Хүнсний бүтээгдэхүүн нь өдөр тутмын хэрэглээ байдаг тул иргэдийн эрүүл мэнд, амь настай шууд холбоотой байдаг. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний импортод онцгой хэд, хэдэн шаардлагыг тавьдаг. Импортлогчид энэ талаар хангалттай мэдлэггүйн улмаас хилээр нэвтрүүлэхэд хүндрэл үүсдэг.

Ялангуяа хэлний мэдлэг, хуулийн мэдлэг гэх мэт тодорхой хэдэн шалтгаанаас үүдэн хаяг шошго, тоо ширхэг, хугацаан дээр асуудлууд үүсдэг.

Та хилээр оруулж ирж буй бүтээгдэхүүнийхээ хаяг шошгыг харж, уншиж чаддаг уу? Таны хилээр оруулж ирж буй бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа Монгол улсын хуульд нийцсэн байж чаддаг уу?  Та импортын хүнсний барааны 2/3 хугацааны талаар хэр мэдэх вэ?


Импортын хүнсний барааны 2/3 хугацаа гэж юу вэ?

Таны импортолж буй бүтээгдэхүүн Монгол улсын хилээр нэвтрэхдээ хугацаа дууссан байж болохгүй төдийгүй хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх ёстой.

Жишээ нь: Үйлдвэрлэгдсэн хугацаа 2018

Дуусах хугацаа 2021

Импортоор орж ирэхдээ 2 жилийн хүчинтэй хугацаатай байна гэсэн үг

Мөн хүнсний бүтээгдэхүүн импортлогчдод тавьдаг гол шаардлага бол стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх, эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай гэрээтэй байх ёстой гэсэн заалт юм.

2/3 хугацаандаа орсон бол яах вэ?

Хуулийн дагуу таны импортоор оруулж ирж буй барааны хугацаа 2/3 хугацаандаа орсон буюу хүчинтэй хугацаа нь дуусах дөхсөн бол эрүүгийн хууль эсвэл зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Зөрчлийн хуулийн дагуу хуулийн этгээдийг 10000 нэгжээр торгоно. Гэхдээ энэ хэмжээ нь импортын барааны хэмжээнээс хамаардаг гэдгийг санах хэрэгтэй.

Тиймээс хүнсний бүтээгдэхүүний импорт эрхэлдэг, импортоор хүнсний бүтээгдэхүүний оруулж ирэх гэж байгаа бол тээвэрлэлтийн компаниасаа мэргэжлийн зөвлөгөө авахыг зөвлөе.

Хүнс импортлох болон экспортлоход хадгалалтын болон тээвэрлэлтийн горимыг онцгой анхаарах шаардлагатай байдаг. Эмзэг, түргэн муудах, хайлж, гэсэх, тэсэрч, дэлбэрэх аюултай бүтээгдэхүүнийг хөргүүртэй чингэлгээр тээвэрлэх шаардлагатай. Ингэснээр тээвэрлэлтийн горим алдагдахгүйн дээр алдагдал хүлээх эрсдэлгүй болох юм.

MN Line logistic компани нь импортын тээвэрлэлттэй холбоотой татвар, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт гэх мэт бүхий л зөвлөгөөг мэргэжлийн хүрээнд өгөх болно.     

ХОЛБООТОЙ: Температур баригчтай чингэлгийн тээвэр зуучийн үйлчилгээг авахдаа анхаарах зүйлс                                                                                         

Мэргэжлийн үнэгүй зөвлөгөө авах