Гадаад худалдаа хийхэд анхаарах төлбөрийн нөхцөлүүд

Тухайн орны гадаад худалдааны нөөцөөс улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг шууд харж болдог. Олон улсын худалдаа, экспорт болон импортын хэмжээг улс орнууд гадаад худалдааны бодлогоор дамжуулан удирддаг. Монгол улс далайд гарцгүй орон боловч бид 2 том зах зээлтэй орны дунд амьдарч байна. Мөн гадаад худалдаа нь эдийн засгийн хөгжилд шууд нөлөөтэй гэж үздэг. Тэгвэл бид энэ удаагийнхаа нийтлэлээр гадаад худалдаа хийхэд анхаарах төлбөрийн нөхцөлүүд болон мэдвэл зохих ёстой мэдээллийг хүргэж байна.

Хэрэв та дэлхийн аль нэг улс орноос бараа, бүтээгдэхүүн худалдан авч борлуулдаг эсвэл үйлдвэрлэл, бизнесээ өргөжүүлэх зорилгоор тоног төхөөрөмж, машин механизм, түүхий эд материал худалдан авдаг, авах гэж байгаа бол гадаад худалдааны төлбөрийн нөхцөлийн талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Гадаад худалдаа хийхэд 5 төлбөрийн нөхцөл байдаг. Үүнд:

1. “Урьдчилсан төлбөрт” төлбөрийн нөхцөл:

Энэ төлбөрийн нөхцөлийг бид бүхэн сайн мэдэх бөгөөд энэ нь олон улсын тээвэрт түгээмэл хэрэглэгддэг нөхцөл билээ. Энгийнээр тайлбарлавал үйлчлүүлэгч тээвэрлэлт эхлэхээс өмнө урьдчилан төлөх төлбөрийн нөхцөлийг хэлдэг. Урьдчилсан төлбөрийн нөхцөл дээр зээлийн картын төлбөр ба мөнгөн гуйвуулга (цахимаар төлбөр тооцоо хийх) илүү түгээмэл ашигладаг.

2. “Letter of credit буюу Аккредитив” төлбөрийн нөхцөл:

Аккредитив гэдэг нь банк худалдан авагчийн хүсэлтээр буюу өөрийн нэрийн өмнөөс бэлтгэн нийлүүлэгч тал гэрээнд тодорхой заагдсан баримтуудыг тогтоосон хугацаанд банканд бүрдүүлж өгсөн нөхцөлд тохиролцсон валютаар тодорхой хэмжээний мөнгийг түүнд төлөх банкны үүрэг болно.

Аккредитивыг төлбөр хийх нөхцөлөөр нь:

  • Шууд төлбөртэй аккредитив

  • Дараа төлбөртэй аккредитив

  • Акцептаар төлбөр хийх аккредитив гэж 3 ангилдаг.

 

3. “Documentary collections буюу баримт бичгийн цуглуулга” төлбөрийн нөхцөл:

Баримт бичгийн цуглуулга (D/C) гэдэг нь экспортлогч нь борлуулалтын төлбөрийг өөрийн банк (шилжүүлгийн банк) -т тушааж, худалдан авагч нь шаардагдах бичиг баримтыг импортлогчийн банк (цуглуулах банк) руу зааврын дагуу илгээдэг гүйлгээ юм. Төлбөрийг авахын тулд баримт бичгийг худалдан авагчид хүлээлгэн өгдөг. Хэдийгээр банк үйлчлүүлэгчдээ хөнгөвчлөх үүрэг гүйцэтгэдэг боловч D/C нь төлбөр хийх боломжгүй тохиолдолд баталгаажуулах үйл явц, хязгаарлагдмал нөөцийг санал болгодог.

4. “Open accont буюу дараа төлбөрт” төлбөрийн нөхцөл:

Уг төлбөрийн нөхцөл сүүлийн үед нэлээн хүчээ авч буй нөхцөл бөгөөд postpaid буюу дараа нь төлөх гэдэгтэй ижил агуулгатай. Өөрөөр хэлбэл тээвэрлэлтийн эхэнд болон тээвэрлэлтийн явцад бус, А цэгээс В цэгт тээвэрлэлт явагдаж ачаа бараа ирсэн хойно төлбөрөө төлөх нөхцөлийг хэлдэг. Энэхүү төлбөрийн нөхцөл нь ихэвчлэн 30, 60, эсвэл 90 хоногийн хугацаатай байдаг бөгөөд энэ хугацаанд худалдан авагч бүрэн төлбөрөө хийх ёстой байдаг.

5. “Consignment буюу ачаа бараа” төлбөрийн нөхцөл:

Олон улсын худалдаанд ачаа илгээнэ гэдэг нь бараа бүтээгдэхүүнийг гадаадын борлуулагч эцсийн худалдан авагч руу борлуулсны дараа экспортлогч руу илгээдэг нээлттэй дансны хувилбар юм. Олон улсын илгээмжийн хэлцэл нь бараа бүтээгдэхүүнийг борлуулах хүртэл эрхийг нь хэвээр хадгалдаг ба экспортын хувьд бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, зохицуулах, борлуулах гэрээний үндсэн дээр хийгддэг. Ачаа тээвэрлэлт нь бараа бүтээгдэхүүнийг илүү хүртээмжтэй, хурдан хүргэх үндсэн дээр бараа материалыг хадгалах, удирдах шууд зардлыг бууруулахад тусалдаг.

Тээвэр зуучийн зөвлөгөө авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Тээврийн үйлчилгээний үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу.