Логистик гэж юу вэ?

Логистикийн талаарх олон тодорхойлолт байдаг бөгөөд хамгийн чухал гэж үздэг олон улсын нэр бүхий байгууллагуудын тодорхойлолтыг танилцуулбал:

1. International Institute Applied Systems Analyses (IIASA) 1986:

“Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааны нийлбэр юм. Өөрөөр хэлбэл түүхий эд нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд үйлдвэрлэлийн технологийн үйлдлүүдийн хооронд явагдах хагас бэлэн бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, баглах боох, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагаа” хэмээсэн байдаг.

2. European Logistics Association (ELA) 1991:

“Шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, түүхий эд худалдан авахаас эхэлж хэрэглэгчийн захиалгад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлэх бүх үйл ажиллагааг хамгийн бага зардал, хөрөнгө гарган хэрэглэгчийн бүх шаардлагыг хангасан байхаар зохион байгуулах, төлөвлөн удирдахыг хэлнэ” гэсэн байдаг.

3. Institute of Logistics 1995 England:

“Логистик нь хүн хүч, материал, үйлдвэрийн хүчин чадал, мэдээллийг ашиглан хэрэгтэй үед нь хэрэгцээт хэмжээгээр үйлдвэрлэн, шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирсон үнэ хүргэн зохистой газарт нь борлуулахад оршино” хэмээжээ.

Тэгвэл Логистик гэх энэ үгний тодорхойлолтыг энгийнээр тайлбарлавал:

Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааг хэлдэг. Нэг үгээр хэлбэл бараа бүтээгдэхүүний гарал үүслээс хэрэглээний цэг хүртэл үр ашигтай тээвэрлэлт, хадгалалт, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын нэгдмэл процессыг хэрэгжүүлэх үйл явц юм. Логистикийн гол зорилго нь хэрэглэгчийн шаардлагыг цаг тухайд нь, үр ашигтай өгөх хэлбэр бөгөөд, зах зээлийн нийгэмд логистикийн салбар нь маш өргөн цар хүрээг хамарсан, эдийн засгийн бүхий л оролцогчдод хүрч үйлчилдэг амин чухал салбар яах ч аргагүй мөн билээ.

Сүүлийн үед логистикийн салбарын хөгжлийг тодорхойлж буй хүчин зүйл нь шинжлэх ухаан, техник технологийн хөгжлөөс гадна мэдээллийн технологийн хурдацтай хөгжил бөгөөд орчин үед логистикийн дэд бүтцийг бүхэл систем байдлаар зохион байгуулж, агуулахаас агуулахад шилжих эргэлтийг тоон аргаар оновчлох замаар үр ашигтай логистикийн сүлжээ үүсгэн ажиллаж байна.  

Логистикийн хэрэглэгчдэд өгөх 6 алтан дүрэм байдаг. Үүнд:

  • Хэрэгтэй барааг

  • Хэрэгтэй газар

  • Хэрэгтэй цагт

  • Хамгийн бага зардлаар

  • Шаардлагатай чанар

  • Шаардлагатай хэмжээгээр

Логистик-т эхлээд шуудангийн үйлчилгээ орно. Мөн бүх төрлийн тээвэрлэлт ордог. Дараа нь ханган нийлүүлэлт хамаарна. Ханган нийлүүлэлтэд агуулахын менежмент ордог. Логистикийг хөгжүүлэхийн тулд зөв, тогтсон системээр явах ёстой. Тухайлбал хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүхий л үйл явц нарийн төлөвлөгөөний дагуу байх учиртай. Хэрвээ нэг л алдаа гаргавал тухайн бүтээгдэхүүн муудах, амт чанараа алдах зэрэг эдийн засгийн болон бусад төрлийн хохирол үүсч болзошгүй.

Манай MNline таны ачаа тээвэрт тохиолдож болох саад бэрхшээл, осол аваар, байгалийн давагдашгүй гамшиг зэрэг олон эрсдэлээс хамгаалах 110% даатгалтай бөгөөд хүссэн газарт, хүссэн хугацаанд найдвартай хүргэж үйлчилж байна. Манай баг хамт олон хэрэглэгчдийнхээ итгэл найдварыг алдахгүйн тулд байнга хичээж ажилладаг билээ.

Тээвэр зуучийн зөвлөгөө авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Тээврийн үйлчилгээний үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу.