Температур баригчтай тээвэрлэлт гэж юу вэ?

Таны бизнест импорт, экспортийн тээвэрлэлтийн маш чухал төрөлд орох нь мэдээжийн хэрэг биз ээ. Тэгвэл энэ энэ удаагийнхаа нийтлэлээр “Темпратур баригчтай тээврийн” онцлогоос хүргэж байна.

Температур баригчтай тээврийн төрөл нь тээврийн салбарт эргэлт хийсэн технологийн дэвшилт бөгөөд хөргүүртэй тээврийн хэрэглээ жил бүр 5%-аар өсөх магадлалтай байгаа бөгөөд энэ нь нэлээдгүй өндөр үзүүлэлт юм.

Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай үед таны ачаа хөлдөх, хайлах, хурдан муудах, чанараа алдах гэх мэт олон эрсдэл тулгардаг биз дээ? Тэгвэл бид танд темпратур баригчтай чинглэгийн тээврийг санал болгож байна. Эрсдэл өндөртэй хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, эм эмийн бүтээгдэхүүн нарийн ногоо, гоо сайхны бүтээгдэхүүн, хөлдөх болон гэсэх эрсдэлтэй ачааг уг тээвэрлэлтээр авах нь хамгийн зөв сонголт билээ. Манай MNline компанийн хувьд хөргүүртэй тээврээр аюулгүй тээвэрлэдгээс гадна ачааны хэмжээнд тааруулан цуглуулбар болон бүтэн чингэлгийн ачилт хийх давуу талтай.

1. Таны ачаанд тохирсон темпратур хэдэн хэм байдаг вэ?

Тээвэрлэж буй бүтээгдэхүүнээс шалтгаалаад температурыг өөр өөрөөр тохируулах бөгөөд чингэлэгт бүтээгдэхүүнийг хөргөөж байгаагийн адил шаардлагатай нөхцөлд халааж ч бас болдог.  Харин цуглуулбар  ачаа тээвэрлэж байгаа нөхцөлд чингэлгийн хэмийг +3 аас +5 ийн хооронд тохируулахад хамгийн тохиромжтой байдаг.

2. Температур баригчтай тээвэрийн үйлчилгээг авахдаа юуг анхаарах вэ?

Хэрэв таны импорт, экспортоор оруулж ирдэг бараа, бүтээгдэхүүн түргэн муудах шинж чанартай бол та заавал уг тээврийн үйлчилгээг сонгох нь зүйтэй. Уг үйлчилгээ нь өртөг зардал хэмнэхээс гадна таны бүтээгдэхүүнийг аюулгүй хүргэх найдвартай баталгаа болох юм. Мөн манай чадварлаг баг хамт олноос тээвэр зуучийн үнэгүй зөвлөгөө авах боломжтой. Бичиг баримт бүрдүүлэх, болон таны бизнесийн үйл ажиллагааг уялдуулан илүү үр дүнтэй аргаар үйлчлэхдээ таатай байх болно.

Манай MNline олон улсад салбараа нээсэн, найдвартай (110%) даатгалтай, хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаагаа явуулаад өдгөө 12 жил болсон туршлагатай компани билээ.

Тээвэр зуучийн зөвлөгөө авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Тээврийн үйлчилгээний үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу.