Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа бүтээгдэхүүний жагсаалт

Аливаа улс оронд жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь эдийн засгийн нэн тэргүүний зорилго болсон хэвээр байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх нь ядуурал, ажилгүйдлийг бууруулах зэрэг ая холбогдолтойн зэрэгцээ эдийн засгийн тогтвортой өсөлтөд чухал үүргийг гүйцэтгэдэг.

Засгийн газрын зүгээс ЖДҮ-ийг тууштай эрчимтэй хөгжүүлснээрээ нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхээс гадна хувийн ААН-ийн хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг гол асуудлуудын нэг нь татвар билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд ЖДҮ-ийг дэмжих асуудал Засгийн газарт чухал байр суурийг эзлээд байна. Тухайлбал, төрөөс ЖДҮ-ийн талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тогтоож, тэдгээрийг дэмжих талаар авах арга хэмжээний хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийг 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, “Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх” тухай хуулийг 2009 онд батлан гаргаж, мөрдүүлж байна.

Энэ удаагийн нийтлэлээр гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг Монгол улсын “Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулиас иш татан хүргэж байна.

Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа, бүтээгдэхүүний жагсаалт

Гаалийн нутаг дэвсгэрт оруулах дараах барааг гаалийн татвараас чөлөөлнө:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд эрхтэн, тэдгээрийн эд анги;

  • Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа;

  • Валют, гадаадад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгт;

  • Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл;

  • Эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн;

  • Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглол.

  • Импортоор оруулах бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, хориглосноос бусад мод, сөөгний үр, тарьц, суулгац;

  • Иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэг;

  • Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарын албан хэрэгцээнд зориулан импортолсон бараа;

  • Гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн суух улсдаа шилжин суурьшихад шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл;

  • Зөвхөн тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө жолоодох, удирдлага нь зөвхөн гар ажиллагаатай, дээрхийн адил бүрэн тоноглогдон үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа;

  • Инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис зэрэг бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлнө.

Тээвэр зуучийн зөвлөгөө авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Тээврийн үйлчилгээний үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу.