Mnline-г сонгох шалтгаан

Логистикийн оновчтой шийдэл танай байгууллагын амжилтын түлхүүр гэдэгтэй та санал нийлэх үү? Таны тээвэрлүүлж буй бараа бүтээгдэхүүн төлөвлөсөн цаг хугацаандаа, бүрэн бүтэн, эрсдэлгүй хүргэж, хэрэглэгчийнхээ захиалгыг тасралтгүй ханган нийлүүлэх зөв нөөцтэй байхын тулд танд итгэл даах логистикийн үр дүнтэй менежмент хэрэгтэй.

Манай MNLine-н хувьд 12 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд чадварлаг менежментийн бага хамт олон бүрдүүлэн өдгөө 90 гаруй оронд байрлах 500 гаруй агентын сүлжээ ашиглан үйлчлүүлэгч, харилцагчиддаа төмөр замын, агаарын, далайн, авто замын тээврийн бүх төрлөөр улс хоорондын логистикийн иж бүрэн үйлчилгээг найдвартай, хурдан шуурхай гүйцэтгэж байгаа билээ.

Бид 2015 онд өргөжин тэлж БНСУ-д “МН Лайн Кореа” төлөөлөгчийн газраа нээж Монгол улсын тээвэр зуучлалын салбарт анх удаа БНСУ-аас хамгийн хурдан тээвэр буюу 4 хоногийн нисдэг чингэлэг брэндийг үүсгэн байгуулж, 2018 онд БНХАУ -д төлөөлөгчийн газраа нээж Хятадын хотуудаас бүх төрлийн тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэж хийж байна.

Бидний давуу тал:

  1. Таны бизнесийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, хялбар болгоно.

  2. Олон улсад салбараа нээсэн, найдвартай (110%) даатгалтай 

  3. Хэрэглэгч тус бүрд сэтгэл гарган анхаарч ажилладаг

  4. Мэргэжлийн боловсон хүчин, эрч хүчтэй найдвартай баг хамт олон

  5. Санхүүгийн тогтвортой байдал, найдвартай татвар төлөгч

  6. Дэлхийн өнцөг булан бүрд хүрч үйлчлэх олон төрлийн ложистикийн үйлчилгээ

  7. Өрсөлдөхүйц үнэ тариф

Бид таны тээвэрлүүлж буй ачаа, барааг тань гарах газраас очих газар хүртэл анхааран халамжлах, мөн гаалийн бүрдүүлэлт гэх мэт бичиг баримтыг хийж нэг үгээр урт хугацааны турш хамтран ажиллах түнш болон хамтран ажиллахдаа таатай байх болно.


Тээвэр зуучийн зөвлөгөө авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Тээврийн үйлчилгээний үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу.