Тээвэр болон ачаа барааны даатгал хэрхэн хийгддэг вэ?

Энэ удаагийнхаа нийтлэлээр экспорт импортоор тээвэрлэгдэж буй ачаа, бараа бүтээгдэхүүнд учирч болзошгүй эрсдэлийн улмаас үүсэх хохирлыг нөхөн төлөх даатгалын үйлчилгээ болон даатгал хэрхэн хийгддэг тухай хүргэх гэж байна.

1. ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

Үүнд экспорт болон импортоор тээвэрлэгдэж байгаа бүх төрлийн ачаа, бараа бүтээгдэхүүн багтана.

2. ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Гал, дэлбэрэлт

  • Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайрагдах

  • Газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах

  • Хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад объекттой мөргөлдөх, шүргэлцэх (ус хамрахгүй)

  • Осол болсон боомт дээр ачааг буулгах

  • Ачааг хаях

  • Тавцан дээрх ачаа давлагаанд цохиулах

  • Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх

  • Ачааг ачих буулгах үед хөлөг онгоцны гадна учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна)

  • Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан

  • Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл

  • Бүх эрсдэл / All risks

3. НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл

  • Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь

  • Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт

  • Хохирлын үнэлгээний акт

  • Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг

MNline тээвэр зуучаар ачаагаа тээвэрлүүлэхдээ тусгай даатгалтай үнийн тарифаар тээвэрлэлтээ хийлгэх боломжтой. Ингэснээр ачаа бараа гэмтэх, алга болох чанар алдагдах тохиолдлоос үүдэн гарсан эрсдэлийг манай хамт олон түргэн шуурхай найдвартай шийдвэрлэж өгнө. Хэрвээ танай бараа бүтээгдэхүүн эрсдэлд орсон бол ажлын 3 өдөрт шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн шийдвэрлэж өгөх давуу талтай.

 

Тээвэр зуучийн зөвлөгөө авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Тээврийн үйлчилгээний үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу.