MNLine ХХК - Түгээмэл асуултын хариулт

MNLine ХХК нь тээвэр жуучлалын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг ууган компаниудын нэг билээ. Та MNline ХХК - ийн 90 гаруй оронд байрлах 500 гаруй агентын сүлжээг ашиглан хүссэн бараа бүтээгдэхүүнээ төмөр зам, агаар, далай, авто замын тээврийн бүх төрлөөр улс хоорондын логистикийн иж бүрэн үйлчилгээг найдвартай, хурдан шуурхай авах боломжтой. 

Энэ удаад бид харилцагч, үйлчлүүлэгчдээс бидэнд ирдэг түгээмэл, асуултуудад хариулт болгон энэхүү нийтлэлээ бэлтгэлээ. 

1. Хэзээ байгуулагдсан бэ?  Хэр туршлагатай компани вэ?

“MN LINE”  CO.,LTD буюу “МАРИН НЬЮ РАЙЛ ЛАЙН” ХХК нь 2007 онд байгуулагдаж өдгөө 12дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.  Мэргэжлийн олон жилийн туршлагатай хамт олон бөгөөд бүх төрлийн тээврийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байна.

Дэлгэрэнгүйг: www.mnline.mn 

2. Танайх зөвхөн Солонгосоос тээвэр хийдэг үү ?

Бид 2015 онд  MNLINE KOREA – салбар компаниа Солонгос улсад байгуулж ердөө 4 хоногийн тээврийг анх зохион байгуулсан. Энэ давуу талаа ашиглан дэлхийн бүх 90 гаруй улсаас  бүх төрлийн тээврийг хийж байна.

3. Тээврийн хөлсөө хэрхэн тооцож авдаг вэ? Тээврийн үнийн санал хэрхэн авах вэ?

Агаар болон далайн тээвэрлэлтийн үед цуглуулбар ачааны тээврийн хөлсийг ачааны бохир жинг  ачааны овор хэмжээтэй харьцуулан үнийн санал гардаг тул та ачааны хэмжээсээ зөв тодорхойлон зардлаа төсөвлөх нь зөв юм. Мөн тээврийн үнийн санал бодит гаргахын тул инкотермсээ илгээгчтэйгээ эртнээс тохиролцох нь зүйтэй.

Инкотерм буюу тээврийн нөхцөл гэж юу вэ?

MNLine компаний үйлчилгээний төрөл болоод үнийн саналыг авах хүсэлтээ ЭНД дарж илгээгээрэй. 

4. Импортоор бараа оруулж ирэхэд бүрдүүлэх бичиг баримт?

Та ямар нэр төрлийн бараа импортоор оруулж ирэхээс шалтгаалан бүрдүүлэх бичиг баримтууд өөр өөр байдаг. Жишээлбэл: Хүнс, гоо сайхан, эмнэлгийн хэрэгсэл г.м бүтээгдэхүүнүүдийг импортоор  оруулж ирж буй компаниуд нь хилээр орж ирэхдээ бичиг баримтаа  дутуу бүрдүүлснээс шалтгаалан маш олон эрсдэлтэй тулгардаг. Иймд та импортоор бараа оруулж ирэхээр төлөвлөж байвал мэргэжлийн багаас зөвлөгөө аваарай.

Та өөрийн бизнесийн онцлогт тохирсон Тээвэрлэлт, Логистикийн талаарх мэргэжлийн ҮНЭГҮЙ зөвлөгөөг Логистик Менежерүүдээс авахыг хүсвэл ЭНД дарж холбогдоорой. 

5. Тусгай температурын нөхцөл шаардсан ачааг хэрхэн тээвэрлэх вэ?

Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай үед таны ачаа хөлдөх, хайлах, чанараа алдах гэх мэт олон эрсдэл гардаг.  Манай компани БНСУ-с температур баригчтай чингэлгийн тээврийг зохион байгуулдаг. Цуглуулбар чингэлгийн хувьд температур  (+3oC - +5oC) хооронд байх ба харин Бүтэн чингэлгийн хувьд та температураа барааныхаа онцлогт тохируулан тааруулах боломжтой.