Импорт, тээврийн МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ авах зайлшгүй шалтгаанууд

Импортын бизнес болоод тээвэрлэлтийн үйл ажиллагаанд мэргэжлийн туршлагад суурилсан төлөвлөлт, зохион байгуулалт хийх нь онц ач холбогдолтой. Гадаад худалдааны бизнест алгуурлан, хайнга хандах тусам та маш их алдагдал, эрсдэл хүлээдэг. Харин урт, богино хугацааны стратегийг нарийвчлан гарган, мөрдөж сэрэмжтэй ажиллах тусмаа та хүлээгдээгүй зардал, алдагдлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх болно. Гэсэн хэдий ч салбарын онцлогийн дагуу бизнесийн үйл явцад ямагт хүлээгдээгүй үйл явдал, зардал гарах магадлал байсаар байдаг гэдгийг та мөн анхаарах хэрэгтэй. Харин таны хийх ёстой зүйл бол хүлээгдээгүй зардлыг боломжит хамгийн багад барих.


Хүлээгдээгүй зардал, эрсдэлийг хамгийн багад барихын тулд та юу хийх хэрэгтэй вэ?

   Нарийвчилсан төлөвлөгөө:

       Үүнд бүтээгдэхүүнээ бэлдэх, агуулах, хадгалах, тээвэрлэлт, эцсийн цэг хүртэлх хүргэлт зэрэг хамаарна. 

      Тээврийн төлөвлөгөөтэй холбоотой гурван чухал хүчин зүйлс бол цаг хугацаа, тээвэрлэлт болоод өртөг зардал.

Эцсийн цэг хүртэл тээвэрлэлттэй холбоотой бүх асуудлыг олон гар дамжуулахгүйгээр, нэг л тээвэр зуучийн компани хариуцах нь эрсдэл, зардлыг бууруулдаг. Харин тухайн тээвэр зуучийн компани нь туршлагатай, мөн үйлчилгээний гүйцэтгэл сайтай , найдвартай байх ёстой. Төлөвлөгөө гаргахын зорилго нь бага хугацаа, бага зардалд багтаан их ажил амжуулснаар ашигаа нэмэгдүүлэх юм. Хэдийгээр, төлөвлөгөөг таамгаар өөрөө гаргах нь байж болох ч олон жилийн туршлагатай тээвэр зуучийн компанитай хамтран ажиллах нь хүлээгдээгүй зардал, болзошгүй эрсдэл тохиолдлыг урьдчилан харж, сэргийлэх давуу талтай байдаг.

Тиймээс та төлөвлөгөөндөө заавал “Гэнэтийн, хүлээгдээгүй үйл явдал (зардалд) зориулсан төлөвлөгөө” гэдэг хэсгийг мэргэжлийн зөвлөгөөнд суурилан онцгойлон багтаагаарай.

Мэргэжлийн тээвэр зуучийн MN Line компани таныг төгс төлөвлөгөө гаргахад тань туслах болно. Тэд таны бараа, үйлчилгээнд тохирсон тээврийн замналуудыг санал болгон, эрсдэл алдагдлыг хамгийн бага байлгах тээврийн зохион байгуулалтыг хийж, тээвэрлэх үйл ажиллагааг хариуцах болно. MN Line компани нь мөн алдагдал, эрсдэлийн эсрэг баталгаа болгож тэвэрлэлт бүрээ даатгуулдаг байна.

Ачаа бараа буусны дараа Монгол дахь гаалийн талбайгаа хэрхэн сонгох талаар, мөн агуулах, эсвэл эцсийн цэг хүртэлх хүргэлтийг хялбараар хэрхэн шийдэх талаарх ч мэдээлэл, ҮНЭГҮЙ зөвлөгөөг MN Line компаний мэргэжлийн логистик менежерүүдээс аваарай.

 

Үнэ цэнэ бий болгох:

Гадаад худалдааны бизнес нь харилцан итгэлцэлд суурилсан цагт амжилттай байдаг онцлогтой. Бизнесийн байгууллагын хөгжлийн зүрхэн хэсэг нь багийн хамтын ажиллагаа, үнэ цэнэ гэдгийг дандаа санах хэрэгтэй. Тээвэрлэх үйл явц нь таны  бизнесийн гол үйл ажиллагаа тул тээвэр зуучийн компанитайгаа мөн нэг баг болж, урт хугацааны сайхан харилцаа холбоо, хамтын ажиллагаа үнэ цэнийг барьж байгуулах хэрэгтэй.

 

Үр ашигтай тээвэрлэлт

    Олон жилийн туршлагатай, мэргэжлийн тээвэр зуучийн компани танд тээврийн зардлыг боломжит ямар ямар аргаар бууруулж болох, болохгүйн талаар хэлж, зөвлөх чадвартай байдаг. Тэд мөн богино хугацааны тээврийн шийдлүүдийг ч танд сонголттойгоор санал болгох болно. Аливаа тээвэр зуучийн компани тээврийн цөөхөн төрөл санал болговол, тэд тээврийн салбарт туршлага багатай гэсэн үг юм. Тээвэр зуучийн компаний туршлага багасах тусам таны бизнесийн эрсдэл өсдөг.

Бичиг баримтын зөвлөгөө

Бизнес эрхлэгчид бараагаа гааль дээр алдаатай, дутуу мэдээлснээс үүдэн татварын торгууль, ноогдуулалт төлөх нь түгээмэл тохиолддог.

Хэдий хэмжээний бараа татан авалт хийвэл хэдий хэмжээний татвар гааль дээр төлөхөө урьдчилан мэдэж байх ёстой. MN Line компаний мэргэжлийн логистик менежерүүд танд гааль, татвар, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүхий л мэдээллийг маш ойлгомжтойгоор тайлбарлаад өгдөг. Таны бизнесийн онцлогийн дагуу тээвэрлэлтийн явцад юу юуг мэдсэн байх, эсвэл гарч болох ямар ямар эрсдэлүүд байгаа талаар ч мөн нарийн зөвлөдөг.

 

Гадаад худалдааны бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай байлгах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг баталгаажуулах, зардал эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ашгийг нэмэгдүүлэх зэрэг нь урт болон богино хугацааны стратеги төлөвлөгөөнд суурилсан байх ёстой. Хамгийн шилдэг стратеги төлөвлөгөөг гаргахдаа та туршлага бүхий мэргэжлийн логистик менежерүүдийн зөвлөгөөнд суурилж гаргах нь хамгийн оновчтой юм.

ХОЛБООТОЙ: Гадаад худалдаа эрхлэгчдэд өгөх хамгийн чухал зөвлөгөө

Хэрэв та өөрийн бизнесийн онцлогт тохирсон Тээвэрлэлт, Логистикийн талаарх мэргэжлийн ҮНЭГҮЙ зөвлөгөөг Логистик Менежерүүдээс авахыг хүсвэл ЭНД дарж холбогдоорой. 

Харин хамгийн олон жилийн туршлагатай тээвэр зуучын MNLine компаний үйлчилгээний төрөл болоод үнийн саналыг авах хүсэлтээ ЭНД дарж илгээгээрэй.